Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2020 оны 03 дугаар сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 03-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -1.6 ,,, -15.1 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 2 - 7.4 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 1 градус хүйтнээс 13 градусын дулаан байсан бол хамгийн бага температур шөнөдөө 18 - 36 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул -36, Тэлмэн -34 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13 градус хүйтнээс 2 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 3 ,,, 33 градус, хамгийн дулаан нь Дөрвөлжин сумд 33 градус, хамгийн бага температур шөнөдөө -19 ,,, -38 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Сантмаргаз, Цэцэн-уул, Тэлмэн сумдад 36-38 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас: Тосонцэнгэл, Сантмаргаз сумдад тунадас ороогүй бөгөөд бусад нутгаар 1-3 удаагийн оролтоор 0.0-4.8 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Завханмандал 4.8 мм, Улиастай 3.1 мм, Ургамал 2.6 мм, Цагаанхайрхан 2.4 мм, Алдархаан 2.0 мм тунадас орсон. Олон жилийн дунджтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 7 -12 м/с, түр зуур 14 – 16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан бөгөөд 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-7 удаа ажиглагдсан байна. Хамгийн их хурд нь Баянхайрхан сумд 16 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүлийн байдал : Дөрвөлжин, Сантмаргаз сумын нутгаар огт цасгүй, Сонгино сумын төвдөө болон баруун хэсэгтээ цасгүй, хойд, зүүн, өмнөд хэсэгтээ 7-10 см зузаан цастай, Шилүүстэй сумын баруун болон өмнөд хэсгээр цасгүй, хойд болон зүүн хэсэгтээ 9-11 см зузаан цастай бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-33 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.15-0.25 гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумын зүүн, хойд хэсгээр, Цагаанхайрхан сумын хойд, зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 20-48 см, хунгарласан газраа 60-110 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд Цагаан зудтайд 15 сум, цагаанаар зудархууд 4 сум байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сумдууд (нэн хүнд), Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг (Дархан-Уул, Нуур багууд), Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумуудын нутаг дэвсгэр цагаан зудтай, Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сумд цагаанаар зудархуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр